/images/icons/menu.png
ДЭЛХИЙН ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН ХОЛБОО (WLGA) -НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ “ДАШВААНЖИЛ ГРУПП” ХХК-ТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Эх сурвалж: | Мэдээ мэдээлэл
ДЭЛХИЙН ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН ХОЛБОО (WLGA) -НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ “ДАШВААНЖИЛ ГРУПП” ХХК-ТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 1987 онд байгуулагдсан Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоо нь эгнээндээ 125 орны 300 гаруй байгууллагуудыг нэгтгэсэн, НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөлийн албан ёсны зөвлөх, олон улсад нэр хүндтэй томоохон холбоо юм. Тус холбооны захирал ноён Жеймс Роккал нь “Дашваанжил Групп” ХХК-ийн урилгаар Монгол улсад айлчлахаар 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн билээ. Ноён Жеймс Роккал нь айлчлалын хүрээндээ Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Холбооны Монгол дахь цорын ганц гишүүн “Дашваанжил Групп” ХХК-ийн захирал Н.Баатаржавтай уулзаж Монгол улсад тулгамдаад байгаа агаарын бохирдол, түүнээс үүдэлтэй нийгмийн бусад хүндрэлтэй асуудлуудыг байгальд ээлтэй шингэрүүлсэн хийн түлшээр хэрхэн шийдэх талаар санал солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Холбоо нь олон улсын байгууллагуудтай хамтран томоохон төслүүдийг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлдэг бөгөөд үүнд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “COOKING FOR LIFE” хөтөлбөрийг дурдаж болох юм. Уг хөтөлбөр нь хөгжиж буй 11 улсад амжилттай хэрэгжсэнээр мод, нүүрс хэрэглэдэг есөн зуун сая /900,000,000/ орчим иргэдийг байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй хийн түлш хэрэглэдэг болгожээ. Энэ нь тухайн бүс нутгийн агаар, орчны бохирдлыг арилгах хамгийн оновчтой шийдэл бөгөөд шингэрүүлсэн хийн түлш хэрэглэснээр хүн ардын амьдралын чанар, амьжиргааны түвшнийг өсгөдөг олон талын гайхалтай, үр дүнтэй эрчим хүчний эх үүсвэр юм.
"ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ 2024"
Эх сурвалж: Дашваанжил ХХК | Мэдээ мэдээлэл
🌟Дашваанжил компанийн дэргэдэх "GAS EDUCATION" сургалтын төвөөс нийт ажилчдынхаа хөдөлмөр аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн боловсролыг сайжруулах, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ 2024" сургалтыг амжилттай зохион байгууллаа 👏👍 🌟"GAS EDUCATION" сургалтын төв нь Хийн түлшний салбарын ажилчдыг мэргэшүүлэн бэлтгэдэг томоохон төв бөгөөд энэ удаагийн сургалтанд 11 сэдвийн хүрээнд 9 сургагч багшийн хичээлд 180 гаруй ажилчид хамрагдсан үр дүнтэй, өндөр өгөөжтэй сургалт боллоо 👏🥳
НИЙТ ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ УЛС ТУНХАГЛАСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД.
Эх сурвалж: Дашваанжил ХХК | Мэдээ мэдээлэл
🇲🇳 Улс тунхагласны баярын өдрийг угтан Газан хөдөлгүүрт автомашин хөлөглөгч жолооч нартаа зориулан 🥳

🌟5 шар, Драгон төвийн урд байрлах АХЦС-04,

🌟22 товчооны зам дагуу байрлах АХЦС-15,

🌟Ботаник дахь АХЦС-06 салбарууддаа гайхмаар УРАМШУУЛАЛ зарлалаа.

Жолооч та худалдан авалтын дүнгээ цуглуулаад:

🎁100,000 төгрөгний цэнэглэлтэд салбарын шилдэг ИНЖЕНЕРИЙН АВТО ОНОШИЛГОО -ны эрх🧑‍🌾

🎁150,000 төгрөгний цэнэглэлтэд Хамгийн сүүлийн үеийн РОБОТ АВТО УГААЛГЫН эрхийг аваарай.🚘

🫡Эко хөдөлгүүрийг эх оронч залуус сонгодог🦸‍♂️🦸‍♀️

🎈Урамшууллын хугацаа- 2024 оны 11 сарын 25-с 12 сарын 25-н хүртэл үргэлжилнэ. 🤩

✌️Дэлгэрэнгүй мэдээллийг:

📲Dashvaanjil Gas - Дашваанжил Газ пэйж хуудас болон

📞7000 3311 утсаар лавлана уу.

“АГТАНА ХҮРЭЭТ” ХҮЛЭГЧ ЭРСИЙН НААДАМД ДАШВААНЖИЛ ГАЗ ОРОЛЦЛОО.
Эх сурвалж: Дашваанжил ХХК | Мэдээ мэдээлэл
Монгол туургатны соёлын их наадам “Агтана Хүрээт” Хүлэгч эрсийн наадам 2024 оны 11 сарын 16, 17-нд Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Шилийн Богдод зохион байгуулагдлаа. 🔥Дарьгангын тал нутгийн хойморт Дашваанжил компани “Хүндэтгэлийн тулга”-ныхаа галыг бадамлан асааж, хүлэгч эрсийн өөдөө хийморийн билэгдсэн “Хийн тоног төхөөрөмж”-ийг багцлан 🫡🎁 бэлэглэж дэмжин оролцлоо.

ШИНЭ САЛБАРЫН НЭЭЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Эх сурвалж: Дашваанжил ХХК | Мэдээ мэдээлэл
“Дашваанжил” газ БЗД-ийн 32-р хороо, 📍АЛТАН-ӨЛГИЙ-д 56 дахь салбараа нээлээ.👐 🥳 Тус нээлтийн үеэр: Нийгмийн хариуцлагын хүрээнд тус хорооны зорилтот 4-н айл өрхийг иж бүрэн газан плитктэй болголоо👏👏 🤱 1-р одонтой ээж 👍 Хүндэт иргэн 👫 Шинэ залуу гэр бүл 👵 Өндөр настан